Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Эдгээр багш нар нь цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх юм.

Шинэ хөтөлбөрийг 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан агаад 2024 оны 11 сараас 2025 оны 4 сарын хооронд 6 дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, багш, судлаачдын санал, зөвлөмжийг тусган сайжруулсан байна.

Сургалтыг нээж Боловсролын сайд П. Наранбаяр хэлэхдээ, шинэчилсэн хөтөлбөр нь хүүхэд бүрийн хөгжил, оролцоог дэмжсэн, боловсролын бүх түвшний залгамж, уялдааг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэснийг дурдаад, тоглонгоо суралцахуйд илүүтэй анхаарахыг онцлов.
