Нүүр хуудасМэдээБЯ: Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн оюутнуудыг...

БЯ: Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа

Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Д.Гантулга нар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент”дадлагажих хөтөлбөрийн оюутан М.Жаргалсайхан /ШУТИС – Программ хангамж/, Ч.Чимэддолгор /МУИС – Монгол хэл, хэл шинжлэл/, С.Намуунаа /Отгонтэнгэр их сургууль – Эрх зүй/, Б.Солонго /“Ач” анагаах ухааны их сургууль – Нүүр амны их эмч,/ Б.Билгүүн /МУИС – Сэтгүүл зүй/ нарыг хүлээн авч уулзлаа.

Оюутнууд сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж, Боловсролын сайд ч мөн илэн далангүй хариулав. Тухайлбал, Боловсролын багц хууль, Цөм хөтөлбөр зэрэг салбарын өргөн хүрээний сэдвүүдээс гадна дотуур байрны хүрэлцээ, сургалтын төлбөрийн нэмэгдэл гэх мэт тулгардаг асуудлуудыг ярилцлаа.

Зөвлөх Д.Гантулга төр, хувийн хэвшлийн түншлэлээр ШУТИС-д “Оюутны хөгжлийн төв” байгуулахаар ажиллаж буйгаа оюутнуудад мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН