Нүүр хуудасМэдээБЯ: Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол,...

БЯ: Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт болж байна

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болж байна.

Чуулга уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нартай уулзан дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Оросын талд дахин дэвшүүлэв.

Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг байгууллаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар Оросын Холбооны Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН