Ерөнхий сайд Г.Занданшатар Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
- Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ.
- Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ.
- Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ.





