Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “Туслах багш” хөгжүүлж байна

Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “Туслах багш” хөгжүүлж байна

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ хиймэл оюуны мэдлэгийг давуу байдал бус харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад үр дүнтэй, хариуцлагатай ашиглах нь чухал байгааг онцлон дурдав.

Г.ЗАНДАНШАТАР: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН