АНУ-ын Лас Вегас хотноо өнөөдөр эхэлсэн Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд барилдсан Их шавь дэвжээ, Монде группийн тамирчин Г.Эрхэмбаяр аваргын алтан медаль хүртлээ. Харин хар бүсний М2 ангиллын -76кг жинд барилдсан Д.Сүлдбаяр мөнгөн медаль хүртлээ.