Нүүр хуудасМэдээГаалийн байгууллагаас “Говь” ХК, “АПУ” ХК, “Ханбогд Кашимер” ХХК-ийг итгэмжлэгдсэн аж ахуйн...

Гаалийн байгууллагаас “Говь” ХК, “АПУ” ХК, “Ханбогд Кашимер” ХХК-ийг итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжээр зарлаж байна

Гаалийн байгууллага “АПУ”ХК, “Говь”ХК, “Ханбогд кашимер”ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн (AEO) гэрчилгээг олголоо.

Монгол Улсын Гаалийн байгууллага “Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дотоод хяналт, санхүүгийн чадавх, хууль сахилт, аюулгүй байдалтай холбоотой 29 шалгуур, 66 дэд хэсгээр баталгаажуулалт хийсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагатай 2019  онд  Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнөөдөр дэлхийд энэ хөтөлбөрт  100 гаруй орон нэгдэж, дэлхийн худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэж байна.

Цаашид гаалийн байгууллага жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон эдийн засгийг дэмжих гадаад худалдааны үйл ажиллагааг дэмжих чиглэлд илүү анхаарч ажиллахаар Гаалийн байгууллагын 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН