УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан (2026.02.12)-ны өдөр БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд А.М.Готсурвег хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд А.М.Готсурве хоёр орны стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын чухал үе шат 2026 онд тохиож байгааг онцолж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцолжээ.

Эдгээр төслүүд нь Монгол, Энэтхэгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ойр хамтран ажиллана гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолжээ





