Нүүр хуудасМэдээГАЛ СӨНӨӨГЧ Э.ҮНЭНБАТЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО

ГАЛ СӨНӨӨГЧ Э.ҮНЭНБАТЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж тодорхой хэдэн асуудлууд болон нийгэмд хүлээлт болсон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Үүний нэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН