Нүүр хуудасБусадГахайн махан давхраат хийцгээе

Гахайн махан давхраат хийцгээе

Цаг: 90 минут, Порц 5 хүн /10 ширхэг/

ОРЦ:

Гурил 520 гр
Ус бүлээн 207 гр
Элсэн чихэр 30 гр
Масло 30 гр
Хөөлгөгч 10 гр
Өндөг тал
Давс 3гр
Хуурай сүү 30гр

Хавчуурга:
Масло 180 гр
Гахайн мах 30 гр
Мозерела сир 200 гр /хуудсан бяслаг байж болно

Хийх арга

Халуун бүлээн усан дээрээ элсэн чихэр, масло, хөөлгөгч, давс, хуурай сүү зэргээ нэмээд, 10 минут орчим байлгана. Шингэн бэлдэц дээрээ гурилаа хийгээд зуурч, сайтар нухаж, 15 минут амраана. Бэлэн болсон гурилаа 4 дэлбээтэй дундаа зузаан болгож элдээд дотор талд нь масло хийж 4 дэлбээгээ эвхэнэ. Гараараа зөөлөн дараад, дэлбээтэй хэсэг дээрээ гурил цацаад, доош харуулан зөөлөн даралттай элдэнэ. Ийм маягаар 2-3 удаа давтана.
Элдэж дууссаны дараа тэг дөрвөлжин хэрчээд, сийрээ зууван хэрчиж хөндлөн дэвсээд гахайн махаа мөн адил хэрчиж, хөндлөн дэвсээд хоёр талын үзүүрийг сайтар нааж өлгийднө. Булангийн илүү гарсан гурилнуудаараа бэхлэж бооно. Бэлэн болсон бэлдцээ 15 минут амрааана. Давхраатыг өндгөөр өнгөлнө. Шарах зуухаа 170 хэмд халааж гахайн махан давхраатаа хийж 22 минут шарна.

Эх сурвалж: Миний жор сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН