Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, цомоор шагнадаг уламжлалтай.
Баяр наадмын босгон дээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Хөдөлмөрийн хууль тогтоомж, Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ хариуцсан ахлах шинжээч Шолтойн Маяад “Хүндэт өргөмжлөл”-ийг /2025.07.09/ Ерөнхий сайд Г.Занданшатар гардууллаа.