Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг арилгаж, хувийн хэвшилдээ ээлтэй болгоно

ГБХНХЯ: Тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг арилгаж, хувийн хэвшилдээ ээлтэй болгоно

Орон сууцжуулалтын асуудлаар төр, хувийн хэвшлийн бүх байгууллагатай уулзаж, БУУ ХАЛАХ биш шийдэл ярьдаг, хэрэгжүүлж, ажил хэрэг болгох уулзалтуудыг өдөр бүр хийж байна.

Ирэх 2025 онд ипотекийн зээлд 1.4 их наяд төгрөгийг зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан.

Нөгөө талдаа орон сууц, барилга нь бэлэн үү гэдэг асуудал яригдана.

Ипотекийн зээлд зорилтот бүлгээ хамруулахдаа орон сууцны үнийг ХӨӨСРҮҮЛЭХГҮЙГЭЭР, орлогод нь нийцэх орон сууц хэрэгтэй байна.

Энэ талаар Монголын Үндэсний барилгын ассоциаци ТББ-ын удирдлагуудтай уулзлаа.

Хэдий орон сууцны үнийг хөөсрүүлэхгүй байх хэрэгтэй ч, худалдаалах үнэд төр оролцохгүй ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ зарчмаар явах ёстой.

Монголын Үндэсний барилгын ассоциаци ТББ 6500 гаруй барилгын компанид тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр компаниас 1500-3000 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Цаашдаа тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг арилгаж, бизнес хувийн хэвшлийнхэндээ ээлтэй болгоно.

Мөн барилгын компаниудын чанарт анхаарч, дахин төлөвлөлт хийх бүсээ загварчлах, улсын комисс хүлээж авах стандартаа шинэчлэх, хуулийн зохицуулалтыг өөрчлөхдөө хувийн хэвшлүүдийн саналыг тусгана.

Улсын хэмжээнд жилд 20 мянган орон сууц ашиглалтад ордог. 160 мянган айлын орон сууц гэж цаасан дээр бичдэг ч эдгээрийн дэд бүтэц бий юу гэдэг бүрхэг.

Тиймээс эрчим хүч, дэд бие даасан шийдэлтэй амины орон сууцыг яаж баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгөөр бүртгэх вэ гэдэгт салбар дундын нэгдсэн зохицуулалттай болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН