Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана

ГБХНХЯ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана

Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа.

Манай яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна.

Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн цогц төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнийг Монгол Улсдаа нэвтрүүлэхэд тус улсын Jobcentre Plus загварыг нутагшуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН