Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2026-2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсан. 2026 оны онцлог нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангаж, харилцан бие биенээ дэмжсэн байдлаар хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж, зохион байгуулах явдал юм.

ГБХНХЯ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, ялангуяа шинээр баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцох зорилгоор олон талын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад хүний нөөц, оюутан, залуучуудын хөгжил, оролцоо, ажил мэргэжлийн төлөвлөлт, хөдөлмөрт бэлтгэх дэмжлэг, боловсрол, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах нөөц боломжийн талаар танилцуулж, санал бодлоо илэрхийллээ.





