Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт тогтолцооны зургаан шинэчлэлт хийнэ

ГБХНХЯ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт тогтолцооны зургаан шинэчлэлт хийнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурлаа хийж, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөлтөө хэлэлцэж, гишүүдийн саналаар дэмжлээ.

Сүүлийн 5 жилд Монгол Улсад нийт 2124 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн.

2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол бүртгэгдэж 87 хүн нас барсан нь 2023 онтой харьцуулахад 49 хувиар өссөн харамсалтай тоо байна.

Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд. Дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд бүртгэгджээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь салбар дундын асуудал.

Цаашид ЭРҮҮЛ, ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР эрхлэлтийг дэмжинэ.

2025-2028 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулиа шинэчилж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог сайжруулж, хөдөлмөрийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгаа, статистикийг хөгжүүлэх, салбар бүрд мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН