Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад улсын үзлэг хийжээ

ГБХНХЯ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад улсын үзлэг хийжээ

Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 156 стандарт мөрдөгддөг. Үүний 54 нь Хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/, 97 нь Хөдөлмөрийн эрүүл ахуйн /ХЭА/, 5 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт юм.

ГБХНХ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад улсын үзлэг” хийж дээр дурдсан стандартуудаас нийтэд нь дахин хянах 47, холбогдох заалтуудыг дахин хянах 6, хүчингүй болгох 57, цаашид хэвээр мөрдөх 46 стандарт байгааг тогтоожээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулж буй улсын үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улс, бүс нутаг болон бусад гадаад орны стандартуудтай харьцуулж үзэх шаардлагатайг онцолж байлаа. Мөн салбарын хууль журам, хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулах, стандартуудыг үргэлжлүүлэн мөрдөх эсэх, шинэчлэн боловсруулахад анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс улсын үзлэг хийсэн талаар болон цаашид хэрэгжүүлэх стандартчилал, техникийн зохицуулалтын шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цахим болон танхимаар зохион байгуулагдсан уулзалт, хэлэлцүүлэгт ГБХНХЯ, НДЕГ, Яамдын ХАБЭА-н салбар зөвлөл, аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөл, салбарын судлаачид, ААНБ-ын төлөөлөл, Их сургуулийн төлөөлөл болох 130 гаруй хүн оролцож, ХАБЭА-н стандартуудаас сургалтын зохион байгуулалт MNS 4969:2000 стандарт болон Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө MNS4643:1998 стандартуудыг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН