Нүүр хуудасМэдээГИХГ: Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол улсад байх хугацааг нэг удаа 30...

ГИХГ: Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой.

Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • 1 хувь цээж зураг
  • Маягт бөглөх
  • Паспорт эх хувиар
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • Паспортын нүүрэн хэсэг
  • Монгол Улсын визтэй хуудас 
  • Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Тэмдэгтийн хураамжийн тухайд сунгуулах хоногоос хамаарч 40,000-168,800 төгрөг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://immigration.gov.mn/mn/visa-extension/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН