Алтай хотын албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээ байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан “108 сая мод тарьж, ургуулах” аяны хүрээнд мод үржүүлгийн баазуудыг шинээр байгуулах, хамгаалалтын ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил аймгийн хэмжээнд амжилттай явагдаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Алтай хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудтай мод тарьж, ургуулах гэрээ байгууллаа. Мөн үеэр аймгийн Засаг даргын Зөвлөх Д.Батбилэг гурван жилийн хугацаанд тарьсан мод нь 75 хувиас дээш ургасан байгууллага, хувь хүмүүс урамшуулал олгоно гэдгийг мэдэгдэв. Сонирхуулахад, иргэн болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн тарьж, ургуулсан мод туё бүрийг нэг зуун мянан төгрөгөө үнэлж урамшуулал авах боломжтой юм.