“Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяны нээлт аравдугаар сарын зургаанд “Мазаалай” театр болж, энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Дэлхийн хуримтлалын өдөр бол нэг ёсны баярын өдөр байдаг, учир юу гэхээр бүтэн жил, сараар хувь хүн өөртөө зорилго тавьж, өөрийнхөө ирээдүй, гэнэтийн болон товлосон ажил үйлд зориулж бага багаар хуримтлуулсан мөнгөө хэрхэн өссөнийг дүгнэж, зорилгодоо хүрсэний баяр юм хэмээн Монголбанкны Говь-Алтай салбараас нээлтийн үеэр онцоллоо.
Энэхүү аяныг Төрийн банк, ХААН банк, Хас банкны Говь-Алтай салбаруудын хамт олон, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран энэ сарыг дуустал хэрэгжүүлэх аж. Аяны хүрээнд хүүхэд залуучууд, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтийн анхаарлыг хуримтлал, хувь хүн өрхийн санхүүгийн төлөвлөлтийн ач холбогдолд хандуулах, хуримтлалын дадал хэвшилд уриалсан олон арга хэмжээг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.