Энэ оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан ажлын өрөөнд хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал Засаг дарга В.Ренчиндорж тухайн өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялаах нэрээр албан өрөөндөө согтуурчээ. Улмаар хохирогч Б гэгч эмэгтэйг гэртээ байхад нь дуудаж ирүүлсэн байна. Хохирогч ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр 12:30 цагт Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар товч тайлбар өгөхөө мэдэгдлээ.
Талийгаач Б нь 2016 онд тус аймгмйн ГБХЗХХ-ийн даргаар томилогдсон. Ажилдаа хичээнгүй, идэвхи санаачлагатай, зүтгэлтэй ажилладаг сайн ажилтан байсан гэжээ.