Нүүр хуудасМэдээГССҮТ, ӨМӨЗО-ны Хөх хотын ардын эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болжээ

ГССҮТ, ӨМӨЗО-ны Хөх хотын ардын эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ хүрээнд ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна.

Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөх хотын Ардын эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд нийт 2700 ортой, 5000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН