Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.02.07) болж, өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, энэ оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Мөн Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар биечлэн, зөвлөлийн гишүүд цахимаар оролцлоо.