Нүүр хуудасМэдээГХЯ: Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож,...

ГХЯ: Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талын хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байна.

Энэ зорилгоор Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй шаардлага хангасан иргэдэд тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарахад нь уян хатан байдал, сонголтыг бий болгохын зэрэгцээ бизнесийн зардлыг бууруулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хоорондын нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийгүй иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, мөн бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН