Нүүр хуудасМэдээГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөөрэй

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөөрэй

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх” үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллалаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд О.Номинчимэг, А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Тулга, С.Эрдэнэбат зэрэг УИХ-ын гишүүд ажиллаж байна.

Уулзалтын үеэр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалт, Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн талаар ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нээлттэй ярилцаж, санал солилцов.

Манай улс 997,023 өрх, гэр бүлтэй. 2022-2024 оны байдлаар улсын хэмжээнд дунджаар 16,402 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,597 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн болон шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, хүүхдийн эрхийн асуудлыг нарийвчлан зураглаж зохицуулах шаардлагатай байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны талаар судалж, хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөх нь зүйтэй” хэмээн уулзалтын үеэр хэллээ. Дээрх хуулийн төслийг УИХ-ын 2026 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН