Нийслэлийн аялал жуулчлалын газраас өнөөдөр энэ сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт Даншиг Наадам-Хүрээ Цам 2022 шашин соёлын наадам болно хэмээн мэдэгдэл хийлээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга В. Батчимэг: Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас хүрээ цам Даншиг наадмыг 2018 оноос сэргээн Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулсан.
Тэр үед уг наадмыг үзэхээр 2500 жуулчин ирж байсан. Энэ жилийн хувьд Даншиг наадмыг үзэхээр 150 гаруй жуулчид Монголын аялал жуулчлалын холбооны 5-6 компаниудад захиалга өгөөд байна. Гандантэгчилэн хийдийн урилгаар болон, хувиараа аялагчид ирэх учир товлосон хугацаанд зохион байгуулна” хэмээн мэдэгдлээ.