Нүүр хуудасМэдээДархан-Уул аймагт “Хамтдаа хөгжье” өдөрлөг боллоо

Дархан-Уул аймагт “Хамтдаа хөгжье” өдөрлөг боллоо

10 дугаар сарын 1-ний өдөр “Хамтдаа хөгжье” Ахмадын баярын өдөрлөг Дархан хотод зохион байгуулагдаж, 200 орчим ахмад настан хүрэлцэн ирлээ.

Энэ өдөр ахмад настнуудад цахим орчинд тулгардаг асуултуудтай холбоотой заавар зөвлөгөө өгч, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахад чиглэсэн сургалтыг орсон юм. Мөн эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор гэртээ хийж болох бясалгал, иогийн дасгалууд зааж өгч, толгой хүзүүний бариа хийж алжаал ядаргааг нь тайлж, нэг өдөр хамтдаа ярилцаж, баг хамт олон болж ахмадын баярын өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Юнител группээс Дархан-Уул аймагт энэ оны 6 дугаар сард Юнител HUB төвийг нээсэн юм. Энэхүү төв нь орон нутагт интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрд нээлттэй сурч хөгжих төв байгуулах ажлын эхлэл юм. Энэхүү төв нь сурч хөгжихийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан иж бүрэн компьютер, таблет, интернетээр хангагдсан бөгөөд үнэ төлбөргүй ажилладаг.

Өдөр бүр цагийн хуваарийн дагуу хөтөлбөртэй байдаг бөгөөд долоо хоног бүрийн Пүрэв гарагт нээлттэй хөтөлбөртэй байдаг. Өөрийгөө хөгжүүлж, дижитал тоглоом тоглож, сургалтад суухыг хүссэн хэн бүхнийг Гэр бүл хүүхэд залуучуудын төвийн 1 давхарт Юнител HUB төвд урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН