Нүүр хуудасМэдээДауны хам шинжтэй хүүхдүүдийн суралцахуйг дэмжих туслах багшийн ажилд оюутнуудыг бүртгэж эхэллээ

Дауны хам шинжтэй хүүхдүүдийн суралцахуйг дэмжих туслах багшийн ажилд оюутнуудыг бүртгэж эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид суралцаж буй дауны хам шинжтэй хүүхдүүдийн суралцахуйг дэмжих туслах багшаар ажиллах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэлсэн байна. 

Үүнд багшийн эсвэл сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хамрагдах боломжтой бөгөөд энэ оны есдүгээр сараас ирэх оны тавдугаар сар дуусах хүртэл төслийн хугацаанд ажиллах боломжтой байх зэрэг шаардлага тавих юм.

Бүртгэл наймдугаар сарын 31-н хүртэл үргэлжилж, эхний шатанд тэнцсэн оюутнуудыг есдүгээр сарын 5-наас ярилцлагад урих юм. Туслах багшаар ажиллахаар шалгарсан оюутнуудыг хоёр хоногийн сургалтад хамруулна хэмээн Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.

зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН