Нүүр хуудасМэдээДоктор Ү Тун Хуа: Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх...

Доктор Ү Тун Хуа: Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд 10 гаруй орны 100 гаруй эрдэмтэн судлаач, Монголын эрдэмтэн судлаач нийлсэн нийт 200 гаруй эрдэмтэн чуулж байгаа юм. Хуралд ОХУ, БНХАУ-аас олон эрдэмтэн судлаач ирсэн  гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Энэ үеэр Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ү Тун Хуа товч яриа авлаа.

Ү Тун Хуа “Энэхүү хурал нь эрдэм шинжилгээний томоохон хурал юм. Хуралд орчны шинжлэх ухааны олон мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцлоо.

Өнөөдөр бид Монгол орны мөнх цэвдгийн өөрчлөлт, Монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудал, ялангуяа байгаль орчны өөрчлөлт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа. Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай.

Манай хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч буй бөгөөд зарим сайн туршлагыг бие биетэйгээ хуваалцан,  эрдэм шинжилгээний туршлага солилцож, судалгааны түвшинг ахиулах боломжтой гэж бодож байна. Цөлжилтийн тухайд Хятад улс мод, зүлэг тарьж, ургамлыг нөхөн сэргээж байна. Мөн бид цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага болсоор байна.

Манай хоёр улс харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжтой гэж үзэж байна” гэдгийг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН