Нүүр хуудасМэдээДомогт Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны зүүж байсан нарны шил $183,000-аар зарагджээ

Домогт Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны зүүж байсан нарны шил $183,000-аар зарагджээ

Домогт Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны зүүж байсан нарны шилийг өнгөрсөн Баасан гарагт Лондон хотноо дуудлага худалдаагаар заржээ.

Дугуй хэлбэртэй, ногоон туяатай, алтан хүрээтэй шилийг тус хамтлагийн гишүүн Ринго Старр, Жорж Харрисон нарын жолооч асан Алан Херринг олон жилийн турш хадгалж байсан юм.

Sotheby’s дуудлага худалдааны төвөөс гаргасан танилцуулгад Херринг “1968 оны зун би Ринго, Жорж нарыг ажилд нь хүргэх замаараа Жон Ленноныг дайрч авсан юм. Жон машинаас буухдаа арын суудалд нарны шилээ орхисон байсан. Шилний нэг линз, нэг гар нь салсан байсныг хараад би засуулаад өгөхүү гэж Жоноос асууж байв. Тэгэхэд тэр энэ шилээ гангараа төдий эд байсан тул засуулах хэрэггүй гээд надад үлдээсэн юм” гэж дурсжээ.

Тэр цагаас хойш эвдэрхий хэвээр хадгалагдаж байсан нарны шилийг нэрээ нууцалсан нэг хүн $183,500 орчим үнээр худалдаж авчээ.

Үүнээс гадна Херрингийн цуглуулгад байсан Жорж Харрисоны хиппи маягийн хүзүүний зүүлт $13,300 орчмоор зарагдсан байна. Жон Леннон 1980 онд 40 насандаа Манхэттэн дэх гэрийнхээ гадна галзуу фэндээ буудуулж амиа алдсан юм.

Эх сурвалж: AFP

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН