Монгол Улсын урт, богино хугацааны бодлогын хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймагт хөрөнгө оруулалтын чуулган Говийн бүсд Ногоон эдийн засгийг хөгжүүлэх уриан доор эхэллээ.
Говийн бүсийн тогтвортой хөгжлийг ногоон эрчим хүч, ложистикийн зангилаа, чөлөөт бүс, аж үйлдвэрийн кластер, аялал жуулчлал, дижитал хот,боловсрол хүний нөөц, нийгмийн дэд бүтэц ба хүрээлэн буй орчныг сайжруулах чиглэлд хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор үндэсний бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хэвшлийнхэн, албаны бусад хүмүүсээс бүрдсэн 1000 шахам оролцогчидтой чуулган 2 өдөр үргэлжилнэ.





