Дорнод аймгийн Матад сумын нутагт явж байгаад сураггүй болсон нэг иргэнийг 17.03 цагт эсэн мэнд оллоо.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт өчигдрийн цасан шуурганаар гурван суманд арван иргэн алга болсон дуудлага мэдээлэл ирүүлжээ. Аймаг, сумдын Онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллаж, алга болсон иргэдийг бүгдийг нь олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын газарт өнөөдрийн 17.00 цагийн байдлаар цасан шуургатай холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна гэлээ.