Нүүр хуудасМэдээДотоодын нислэгийн тийзийн үнийг бууруулах талаар судлах үүрэг өгчээ

Дотоодын нислэгийн тийзийн үнийг бууруулах талаар судлах үүрэг өгчээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр болж, салбарын сайд газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг өгчээ.

Тодруулбал бүтээн байгуулалт, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах, Тяньжин, Замын-Үүд боомтод нэмж чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, одоо үүсээд буй чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, бүртгэлийн серверийг засаж, иргэд ААН-д ямар ч хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг даалгасан байна.

Түүнчлэн дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгажээ.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтоо хэрхэн бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргаж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх талаар санал дүгнэлтээ өгч, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх талаар салбар бүр анхаарах ёстойг сануулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН