Нүүр хуудасМэдээДуурийн дуучин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэж байна

Дуурийн дуучин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэж байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цолыг өнөөдөр Төрийн ордонд 12.30 цагт гардуулан өгч байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Тэрбээр сонгодог урлагийн тайзнаа улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар өнгөрсөн онд шалгарсан билээ.

Түүний амжилтуудаас дурдвал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН