Нүүр хуудасМэдээ'ДӨЛ' УАШТ-д Өвөрхангайгаас 13 тамирчин оролцож байна

‘ДӨЛ’ УАШТ-д Өвөрхангайгаас 13 тамирчин оролцож байна

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болж байна.

Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд манай аймгаас А.Ганбаяр ахлагчтай /Баян-Өндөр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч/ “Ав Хайрхан тасаг” баг тамирчид аймгийн Цэргийн штабын заавар, зөвлөгөө дор оролцож байна.

Өнгөрөгч хавар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд эхний 5 байр эзэлсэн баг тамирчдаас мэдлэг боловсрол, ур чадвар, бие бялдараар  шигшигдэн сонгогдсон 13 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус багийг байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН