“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ – СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭГДСЭН САНАЛЫН ТӨСЛӨӨС
1. Боловсролын нийгмийн ажилтны үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийх;
2. Ерөнхий боловсролын сургуулийн багш бус ажилтан буюу нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, тэгш хамран сургах ажилтан, номын санч гэх мэт албан тушаалуудын ангилал зэрэглэл, нийгмийн баталгааг жигдлэх, албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүргийг заасан дүрэм, журам болон холбогдох бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах;
3. Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төсөлд тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нийгмийн ажилтан оролцох боломжийг нээх;
4. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд олгож буй мэргэжлийн зэрэг /тухайлбал, ахлах, тэргүүлэх/-ийг ерөнхий боловсролын сургууль олгох зохицуулалтыг дүрэм, журамд шинэчлэн тусгах;
5. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын /урьдчилан сэргийлэх, кейс нээж ажиллах, хариу арга хэмжээ авах/ зардлыг орон нутаг, улсын төсөвт тусгах, шаардагдах эрх зүйн орчныг бий болгох;
6. Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд хөгжлийн танхим”-д тавигдах шаардлагыг батлах, шаардагдах тоног төхөөрөмж, нөөц хэрэгслээр хангах;
7. “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын зохион байгуулалт үр дүнг сайжруулах;
8. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, анхан шатны байгууллагууд ажлаа уялдуулан зохион байгуулах ажлын зураглалыг хамтран батлах;
ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД