ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна.
https://www.facebook.com/v7.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df17264f6953211c%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff3dc4d53575eb14%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F1ypa&layout=quote&locale=mn_MN&sdk=joey Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ.
Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс