Нүүр хуудасМэдээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд 100 гаруй улсын төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл Мэдээллийн Алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН