Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд
МАН-аас У.Хүрэлсүх
АН-аас С.Эрдэнэ
“Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар СЕХ-нд бүртгүүлээд байгаа билээ.