Нүүр хуудасМэдээЕТГ: Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ЕТГ: Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 66 жил болж байна. Энэ хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэж, Элчин сайд Э.Пупо харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн 2023 онд Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой байсныг онцолж, Куба нь манай боловсон хүчнийг бэлтгэх, ялангуяа анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглэв.

Элчин сайд Э.Пупо уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, түүний дотор эрүүл мэнд, биотехнологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН