Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус компани уурхайгаа түшиглэн “Нүүрс пиролизын үйлдвэр” барих төсөл хэрэгжүүлж байна. Төслийг “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлж байгаа юм.
Үйлдвэрийн судалгааны ажил дуусаж, туршилтын бүтээгдэхүүнээ шинжлүүлэхээр олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор:
– Хагас коксжих шахмал түлшний импорт зогсож, жилд 600.000тн түлш дотооддоо үйлдвэрлэнэ.
– “Багануур” ХК улсын төсвөөс жил бүр 200-250 тэрбум төгрөгийн татаас авдаг байдлыг халж, компанийн ашигт ажиллагаа эрс сайжирна.
– Орон нутагт 400 гаруй ажлын байр шинээр бий болно.
– Багануурын уурхай 30 жилийн нөөцтэй бөгөөд цаашид нөөц нэмэгдэх боломжтой юм.





