Нүүр хуудасМэдээЖ.Батболд: Инженер хүнийхээ хувьд 22 дугаар хороонд хийх боломжтой бүх ажлыг нүдэндээ...

Ж.Батболд: Инженер хүнийхээ хувьд 22 дугаар хороонд хийх боломжтой бүх ажлыг нүдэндээ харчихсан

Баянзүрх дүүргийн ИТХын сонгуульд 22 дугаар тойрог (22 дугаар хороо)-ноос нэр дэвшигч Ж.Батболдтой ярилцлаа.

Та аль нутгийн хүн бэ, ямар мэргэжил боловсрол эзэмшив. Мөн гэр бүлээ товч танилцуулахгүй юу?

-Би 1991 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 2009 онд Тосонцэнгэл сумын Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргээд ШУТИС-ийн Автозамын барилгын инженерийн ангид элсэн орсон. 2021 онд мөн Автозамын барилгын инженерийн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан. Эхнэр, охины хамт амьдардаг. Эхнэр маань надтай адилхан автозамын инженер мэргэжилтэй. Бид нэг ангид тохой дэрлэн сууж байсан хүүхдүүд.

-Ажлын гараагаа хэзээ, хаанаас эхэлж байв?

-Оюутан байхдаа Чойроос Замын-Үүд чиглэл, Оюутолгойгоос Ганц модны боомт чиглэлийн замуудад ажиллаж байсан. 2013 онд Улаанбаатар зам засвар арчлалтын газарт анх замын техникчээр үндсэн ажилтан болж орсон. Тэндээ есөн жил ажиллахдаа инженер, ахлах инженер, хэлтсийн даргын албан тушаалыг тус, тус хашсан. 2022 оны нэгдүгээр сараас “Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдсон. Аливаа байгууллагын амин сүнс нь ажилтан албан хаагчид байдаг гэж боддог. Тийм ч учраас хүний нөөц бүрдүүлэх хамгийн хэцүү байсан бөгөөд анх 17 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага хүлээж авсан бол одоо 250-иулаа болж өргөжин тэлсэн сайхан хамт олон болжээ.

-Тохижилт үйлчилгээ гэхээр ихэвчлэн ногоон байгууламжийн ажил орж байна уу?

            -100 гаруй автомашины гараашийн үйл ажиллагаа арчлалт хамгаалалт, хүүхдийн тоглоомын талбайн засвар үйлчилгээ, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлыг хийдэг.

-Зам барьдаг хүн нэмээд бүр“мод тарьдагболчихсон юм байна?

-Нэг их хазайхгүй л дээ. Яагаад гэхээр, манай автозамын хичээлүүд дунд “Архитектур төлөвлөлт” гэсэн хичээл бий. Ногоон байгууламж, автозам, явган зам, дугуйн зам гэх мэт гудамж замын байгуулалт, арчлалт, хамгаалалт гээд бүгдийг заадаг юм. Нөгөө талаар байгууллагад маань үнэхээр чадварлаг хамт олон бүрдсэн учраас бидэнд энэ ажлыг хийхэд хүндрэл учраад байдаггүй.

-Авто замын инженер хүнийхээ хувьд та улс орондоо юу хийж бүтээх сэн гэж хүсдэг вэ?

– Хэдийгээр олны зүгээс шүүмжлэл дагуулдаг боловч миний хувьд хэрэгжинэ гэдэгт нь итгэлтэй байдаг нэгэн төсөл бий. Тэр нь Улаанбаатар хотод байгуулах метроны төсөл байна. Шугаман байгууламж гэдэг утгаараа манай автозамтай адилхан зарчмаар явж гүүрийн байгууламжууд, тунелийн байгууламжуудыг хийнэ. Үүнд гар бие оролцож ажиллах туйлын хүсэл бий.

Түүнчлэн хурдны зам төслүүд хэрэгжихэд инженерийн чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд нь оролцож үзэхсэн, бүтээлцэх юмсан, залуустайгаа хөл нийлүүлэн алхаж, магадгүй тэдний дунд манлайлал нь болон ажиллах хүсэл эрмэлзэл байдаг.

 Тэгвэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа онцлоод сонирхуулбал?

– Шинэчлэл хийсэн, их засвар болон шинээр хийсэн зам, гүүрээ нийлүүлбэл 50 км гаруй болно. Богино сонсогдож магадгүй. Гэхдээ хотод ихэвчлэн харьцангуй богино замд ажилладаг юм. Хамгийн урт нь 6.6 км замд ажиллах жишээний. Ийм хэмжээний ажлуудад гар бие оролцжээ.

Ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

– Байгууллагаа үүсгээд хоёр жил гарангийн л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай хамт олон дүүргийн хэмжээнд долоон бичил цэцэрлэгийг үүсгэжээ. Ихэвчлэн гэр хорооллын бүсэд хийсэн. Мөн дөрвөн га талбайд мод үржүүлгийн газартай болсон. Одоо тэнд 200 мянга гаруй жижиг үрнээс авахуулаад том суулгац голдуу моднууд бойжиж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Айлбүрийнхашаанд 10 мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажлыг бид гардан гүйцэтгэсэн. Нийт 9005 айлынхашаанд нийт 90050 модыг суулгажээ.

Утаа, тоосжилт ихтэй гэр хорооллын бүсэд ногоон массыг бүрдүүлье, мод ургуулъя гэсэн зорилготой. Хамгийн эхэнд суулгасан мод маань одоо1-2 дахь жилдээ ургаж, бойжоод байна. Ургалт нь 80 орчим хувьтай байгаа.

Айлын хашаанд мод тарихын үнэ цэнэ нь маш их. Мэдээж, гудамжны тоосжилт багасч хорт утааг шүүнэ. Үүнээс гадна хашааны орчинд тохилог ая тух бий болно. Хамгийн гол зүйл бол тухайн хашаанд амьдарч байгаа иргэд өөрсдөө модоо арчлаад, нүдэн дээр нь бойжиж байгаа ургамлаа хараад баярлаж бахархах, илүү сайхан ургуулах хүсэлтэй болно. Мод тарих сэтгэлгээ нь хөгжинө, үр хүүхэд нь түүнийг нь даган дуурайна. Өөрөөр хэлбэл айл өрхөд мод тарих соёлыг дэлгэрүүлсэн томоохон алхам болсон гэж боддог.

Арван жилийн дараа гэхэд Баянзүрх дүүргийн 9005 айлын хашаа тус бүрт ургасан арван мод маань барагцаагаар нэг ойтой дүйцнэ.

Та яагаад 22 дугаар хорооноос ИТХ-д нэр дэвших шийдвэр гаргасан бэ?

-Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажлууд эхэлж байна. 22 дугаар хороо бол хотын“А” бүстэй хамгийн ойрхон учраас хүний төвлөрөл үүссэн цэг болох нь дамжиггүй. Иймд дахин төлөвлөлт эхэлж байгаа энэ үед анхнаас нь цэгцтэй хийх нөхцлийг бүрдүүлж чадвал энэ маань Улаанбаатар хотын хамгийн сайхан хороо болох боломжтой байршил. Энэ утгаараа би энэ хорооноос нэр дэвших болсондоо баяртай байна. Хэрэв миний бие эндээс төлөөлөгч болон сонгогдож чадвал өөрийн мэргэжлийн хүрээнд хийх боломжтой бүх ажлыг нүдэндээ харчихсан.

22 дугаар хороог та зураглаад хэлбэл хотын яг аль хэсгийн, ямар талбайг хамарч байгаа вэ?

– Төв зам дагуу, урд хэсгээрээ Энхтайвны өргөн чөлөө, хойд хэсгээрээ Доржийн гудамж, зүүн талаараа Дандарбаатарын гудамж, баруун захаараа дүүргийн эмнэлгээс хойшоо Доржийн гудамжны автозам орно. Үүнээс гуравны нэг хэсгийн талбайд нь томоохон аж ахуйн нэгжүүд бий. Цэргийн анги, яам, эмнэлгүүд гэх мэт.

Харин гуравны нэг талбайд нь оронсууц бариад явж байгаа. Тэдгээр нь харьцангуй бага талбайтай, автомашины зогсоол цөөтэй, гадна орчин муу, барилга хоорондын зай нь шахуу гэх мэт асуудалтай. Тиймээс үлдсэн гуравны нэг талбайдаа маш цэгцтэй хөгжих нь чухал.

Та автозамын инженер хүний хувьд, мөн моджуулалт, цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын чиглэлээр мэргэшиж байгаа хүнийхээ хувьд 22 дугаар хорооны дахин төлөвлөлт дээр яг ямар тодорхой ажлуудыг ажил хэрэг болгоно гэж зорьж байгаа вэ?

– Дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд иргэн болон нийслэлтэй гэрээ байгуулдаг. Үүн дээр дүүргийн оролцоог нэмэх ёстой. Энэ талын хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллана.

Түүнчлэн гэрээ байгуулчихсан, нэгэнт хэрэгжиж байгаа төслүүдийн анхны зураг төслүүдтэй хүн болгон танилцах боломжтой байдаг учир маш сайхан төлөвлөлттэй байдаг. Ногоон байгууламжтай, явган замтай, хүүхэд тоглуулах тоглоомын талбайтай.

Магадгүй, барилгын ажлын явцад зургууд байшин хоорондын зай ойртох, ногоон байгууламж барих байсан газарт дэлгүүр, үйлчилгээний төв барих явдлууд гардаг шүү дээ. Энэ бол Улаанбаатар хотын бодит үнэн.

Би инженер хүнийхээ хувьд үүн дээр өдөр тутмынх яналт тавьж, иргэддээ мэдээллийг нь өгөөд, нээлттэйгээр ажиллах бүрэн боломжтой. Тэгэхгүй бол цэцэрлэг барина гэсэн талбайдаа гэнэт үйлчилгээний төв болгочихдог жишээ ч бий.

-22 дугаар хороонд одоо эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэх мэт нийтийн үйлчилгээний байгууллага, байгууламжуудын хүрэлцээ ямар байгаа вэ?

-Одоогоор ганцхан сургуультай, цэцэрлэггүй. Улсын томоохон эмнэлгүүд бий. Сургууль нь гурван ээлжээр хичээллэх нөхцөл бүрдсэн ч өөр хороонд объект түрээслээд нэг ээлжийг хичээллүүлж байна. Аргацаасан аргах эмжээ л авч байна. Бүр огт сургуульгүй байсан хороо өнгөрсөн дөрвөн жилд сургуультай болсон нь дэвшил хэдий ч цаашид хүн амын өсөлт, суурьшлын хэмжээ тэлж байгаагаас шалтгаалаад өргөтгөл хийх зайлшгүй шаардлага үүснэ.

Хэрэв би Баянзүрх дүүрэгт 22 дугаар хорооныхоо иргэдийг төлөөлөх эрхтэй болвол энэ ажлыг хамгийн түрүүнд барьж авна. Эрчимтэйгээр хөөцөлдөнө.

22 дугаар хорооны эцэг, эхчүүд одоогоор тавдугаар хорооны цэцэрлэгүүд рүү хүүхдээ зөөж байна. Хороонд өөрийн гэсэн цэцэрлэг зайлшгүй хэрэгтэй.

-22 дугаар хороонд одоо нийт айл өрхийн нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг гэр хорооллын айл эзэлж байна вэ. Дахин төлөвлөлтөөр үүнээс хэд нь орон сууц болох вэ?

-Гэр хорооллын хэсэгт ердөө 180 орчим айл байгаа. Энэ айлуудын газар дээр дахин төлөвлөлт хийнэ гэсэн үг. Тэгэхээр 180 айл маань тухайн газрынхаа үндсэн оршин суугч нь мөн бол бүгдээрээ орон сууцанд орно гэсэн үг. Сургуультай, цэцэрлэгтэй, ногоон байгууламжтай, чөлөөтэй зорчих замтай, машинаа тавих зогсоолтой орон сууцны хотхон, хороолол үүснэ гэж би хувьдаа харж байгаа. Инженер хүнийхээ хувьд үүн дээр анхнаас нь төлөвлөлтийн дагуу байгаа эсэхийг ажлын зургаас нь харж, хяналт тавиад, мэдээллийг иргэддээ хүргэх боломж байна.

Нийслэлийн хаасайгүйзогсоолын зодоонболж байна. Нийтийн автограж, нийтийн авто зогсоолуудыг Улаанбаатарт олноор бий болгох боломжтой юу?

– Томоохон худалдааны төвүүдэд түшиглэсэн автогарж, ил, давхар зогсоолууд нийслэлд эхнээсээ бий болж байна. Үүнтэй ижилхэн ил, давхар зогсоол байгуулах талаар Баянзүрхё дүүргийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаар тодорхой байршлуудад хийхээр төлөвлөж байгаа. Зурагтөслийнажилдааорчихсон, байршлуудынсудалгаануудаахийжбайгаа.

-Энд ИТХ-аас нэг нөхөрхашгираад л байна. Гэтэл дээд шатандаа дэмжих нэгжгүй бол хүндрэл үүсдэг нь монголын өнөөгийн бодит нөхцөл мөн үү гэвэл мөн?

-Тийм ээ, үнэн. Манай намын хувьд УИХ-даа ялалт байгуулаад Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа нь ИТХ-ын түвшинд төлөвлөсөн төсөөлснөө хэрэгжүүлэхэд дөхөм, ойлголцолд цаг үрэхгүй гээд сайн талууд бий. Өөр аль нэгэн улс төрийн нам, эвслүүд ялалт байгуулж болно л доо. Ийм тохиолдолд УИХ, Засгийн газартайгаа нийцэж, нэг зүгт харж ажиллах нь юу л бол. Өмнө нь тийм олон харамсалтай тохиолдол гарч байсан нь олонтаа.

Үүнээс болоод ажил алдагддаг, дунд нь иргэд л хохирч үлддэг шүү дээ. Ийм учраас л бид ялах ёстой гэдэг зорилт тавьж байгаа юм. Маш олон төсөл хөтөлбөр санаачилж хэрэгжүүлэх зорилготойгоор залуучууд бидэвлэлдэн нэгдсэн. Баянзүрх дүүргийн хороо тус бүрт шижигнэсэн инженер техникийн мэргэжилтнүүд, эмч гээд мэдлэг боловсролтой, хийж бүтээе гэсэн залуучууд дэвшиж байгаад миний хувьд баяртай байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН