Нүүр хуудасМэдээЖ.Батсуурийн ард хэн байдаг вэ?

Ж.Батсуурийн ард хэн байдаг вэ?

АН-ын даргын сунгаанд экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөн, орон нутаг дахь гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж яваа. Нэр дэвшигчдийг дагалдаж яваа хүмүүсийн дунд Ж.Батсуурь гишүүний эхнэр Ж.Гантулга байгаа бөгөөд тэрээр өөрийн цахим хуудсандаа “Эв нэгдэл, их үйлсийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж яваа ханийгаа дэмжин Монгол орныхоо зүүн хязгаараас эхлэн Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтад оролцож явна. Намынх нь гишүүд, ардчиллыг дэмжигч ард иргэд миний ханийн чин сэтгэл, цэгц зорилгыг дэмжин сайшааж байгааг дэргэдээс нь харж, ханиараа бахархаж явнаа. Өнөөдөр бид баруун хязгаар нутгийн зүг хүлгийн жолоогоо заллаа. Алтан Дарь овоо минь үргэлжид ивээж явах болтугай” хэмээн бичжээ.

Түүний постын доорх сэтгэдлүүд дунд “Батсуурь гишүүний гэр бүл хамт явж байгаа нь ямар сайхан хэрэг вэ, манай экс ерөнхийлөгч төрийн тэргүүнд нэр дэвшихдээ  ч “тогооны хүн”-ээ нууцалж, охиноо л хажуудаа дагуулж явсан. Гэр бүлээсээ ичиж, нууцална гэдэг асуудалтай  л гэсэн үг”, “Энэ эмэгтэйн нөхөртэй хамт өрсөлдөж байгаа Женко чинь орос эхнэртэй шдээ. Гэтэл Оюунгэрэлийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд гадаад нөхөртэй гээд бөөн шуугиан болоод, бараг л гадны даалгавраар зүтгүүлж байна энэ тэр гэцгээгээд байсан. Тэгвэл Баттулга ерөниийлөгч ялгаагүй л гадаад эхнэртэй, түүнийгээ насан турш амьдрах хэцүү еэ”, “Унаж босох, алдсан ч, оносон ч аль ч үед хамтдаа байх нь гэр бүлийн утга учир шүү. Танай гэр бүлд аз жаргал хүсье” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрсөн харагдана.

Сонирхуулахад, Ж.Батсуурь гишүүн болон түүний гэргий Ж.Гантулга нар нь дунд сургуулийн нэг төгсөлтийнх бөгөөд хүүхэд байхаасаа эхлэн үерхжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН