Ж.Нямаа:МЗХ түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас ДЭЭШ БОЛГОЛОО

0
483

Монголын залуучуудын холбоо   залуу эмэгтэйчүүдийн манлайлах боломжийг нь дэмжин  удирдах түвшинд  ажиллах эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байхаар зарлалаа.

Энэ  талаар МЗХ-ны Нийгмийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа “Охид эмэгтэйчүүд бидний чин хүсэл бол гэрэл гэгээтэй, хүмүүнлэг, ёс зүйтэй нийгмийг бүтээлцэх, нийгмийн бүх давхаргад ялгаварлан гадуурхдаггүй, хүн бүр жэндерийн хувьд эрх тэгш хамтдаа хөгжихийг эрмэлздэг.  Охид эмэгтэйчүүд минь идэвхитэй оролцон дуу хоолойгоо нийгэмд хүргэх гүүр нь болоосой гэж энэ санаачлагыг гаргасан” гэлээ.

МЗХ МХЗЭ нэртэй байхад н.Гүнсэн хэмээх эмэгтэй нарийн бичгийн даргаар, н.Удвал  хотын МХЗЭ-ийн даргаар 10 гаруй жил ажиллаж байжээ. Харин МЗХ болсон сүүлийн  30 жилд анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгчтэй болсон нь Ж.Нямаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.