Нүүр хуудасМэдээЖ.Энхбаяр: Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэй

Ж.Энхбаяр: Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төр, хувийн түншлэлийн төв ТӨААТҮГ-т ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцжээ

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэйг онцолж, энэ хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, дотоодын бизнес эрхлэгчдэд урилга илгээх, ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Улсын төсвийн боломж хязгаарлагдмал нөхцөлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв.

Түүнчлэн судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бодит төсөл болгон хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хэрэгжилтийг хангахад тус байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг сануулж, үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН