Залуучуудын хөгжлийн чуулганыг ‘Хүртээлтэй нийгэм залуучуудын оролцоо хөдөлмөр эрхлэлт’ сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүрэг болон хилийн чанадад байгаа залуусын төлөөлөл оролцож байна.

Энэхүү чуулганаар:“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ: хэрэгжилт, сорилт, шийдвэр”, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл, Шинэ сэргэлт-Next Gen” төсөл, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогчдын оролцоо, дэмжлэг”, “Залуучуудын хөгжлийн салбар, зөвлөлийн үйл ажиллагаа, сайн жишээ”, “Тогтвортой ирээдүйд залуучуудын оролцоо”,

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, нэгдсэн зөвлөмж гаргаж байна.