Архангай аймгийн Өлзийт суманд зам гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн 24 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын уснаас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.





