Сүхбаатар дүүргийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилтын хүрээнд гэр хороодын үерийн усанд автаж явганаар болон автомашинаар зорчиход хүндрэл бэрхшээлтэй, зорчих боломжгүй болсон гудамж, замыг засварлах ажил өрнөж байгаа. Зам засварын ажил хуваарийн дагуу 18 дугаар хороонд үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын зам засварын алба нийтдээ 9.3км буюу 15-р хороонд 2.5 км, 16-р хороонд 2.8км, 20 дугаар хороонд 4км орчим замыг засаж, сайжрууллаа.