Нүүр хуудасМэдээЗГ: Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг...

ЗГ: Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Од” компанитай танилцлаа

“Анар Од” ХХК хоёр жилийн өмнө тариалалтаа эхлүүлжээ. Жилд 15-25 мянган тонн ногоон дарш (саалийн үнээний фермд зориулсан) болон малын тэжээл үйлдвэрлэдэг.

Хураан авсан ургацаа талбай дээрээ шууд баяжуулж, шуудайлан малчид, фермерүүдэд нийлүүлж байна.

Ургацын талбай дээрээ баяжуулж, савласнаар хэрэглэгчдэд тээврийн зардалгүй, үнэ хямд тэжээл очих боломж бүрджээ.

Өнөөдрийн байдлаар 1 тн тэжээлийг 1 сая төгрөг, 1 тн ногоон даршийг 550 мянган төгрөгөөр нийлүүлж байна.

Тус компани өнөөдрийн байдлаар 550 га талбайд тариалалт эрхэлж байна. Цаашид талбайгаа тэлж 3000 га-д хүргэж, эрдэнэ шишээс гадна цагаан будаа, шар буурцаг, вандуй, царгас тариалах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.

Тариалан эрхлэхэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг бодлогын дэмжлэгээс гадна худгийн зөвшөөрөл олгохоос авахуулаад жижиг гэлтгүй шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргаж өгөх нь чухал байгааг компанийнхан хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН