УОК-оос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ.
Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгалаа. Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгйин төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.