Нүүр хуудасМэдээЗГ: “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын...

ЗГ: “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд даалгав

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд Хөвсгөл аймгаас оролцжээ. Хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцсон байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хангаж Монгол Улсын Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын бодлого чиглэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү цахим уулзалтыг зохион байгуулж байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд тэмдэглээд, өмнө нь аймаг, нийслэлийн удирдлагуудын хүрээнд мэдээлэл солилцдог байсан бол энэ удаад аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, ажилтнуудад мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгааг тодотгожээ. Төрийн бодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүрэх ёстойг анхааруулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн байдал, 2025 он болон 2026 онд Засгийн газраас баримталж ажиллах бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өгчээ. Ингэхдээ “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар товч танилцуулжээ.

Цахим хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 5-нд ЗГХЭГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ХХААХҮЯ салбарын бодлого, чиглэлээ танилцуулж, мэдээлэл хийнэ. Яамд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголтод хүргэх зорилго бүхий цахим хурлын дараа буюу энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр болжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН